Шри Шри Гурв-аштака
(1)
Бурханлаг номын багш нь өршөөл нигүүлслийн далайгаас адис ерөөл хүртэж байдаг. Ойн түймрийг унтраахыг тулд үүл бороогоор цутгадаг шиг, бурханлаг номын багш нь материаллаг оршихуйн дүрэлзэн буй галыг унтрааж, материаллаг байдалд цөхөрч буй ертөнцийг авардаг. Таатай сайхан чанар бүхний далай болсон ийм л бурханлаг номын багшийн бадамлянхуа өлмийд бишрэл хүндэтгэлээ өргөнөм, би.
(2)
Ариун нэрийг давтан дуудаж, онгод хөөрлөөр бүжиглэн дуулж, хөгжмийн зэмсгээр тоглож, бурханлаг номын багш нь Чаитанйа Махпрабхугийн санкӣртана хөдөлгөөнд үргэлж баяртай байдаг. Сэтгэлдээ цэвэр чин бишрэлийн амтыг таашааж байдаг болохоор, заримдаа түүний үс нь босож, бие нь чичирч, нүднээс нь нулимс давлагаа мэт урсаж байдаг. Ийм л бурханлаг номын багшийн бадамлянхуа өлмийд бишрэл хүндэтгэлээ өргөнөм, би.
(3)
Бурханлаг номын багш нь Шрӣ Шрӣ Рдх Кришагийн сүмийн мөргөл тахилгад үргэлж оролцож байдаг. Тэр шавь нараа ч гэсэн ийм мөргөл тахилгад оролцуулдаг. Тэд Шүтээндээ гоё сайхан хувцас өмсгөж, чимэглэл зүүж, сүмийг нь цэвэрлэж, Бурханы өөр бусад төстэй тахилгыг хийж гүйцэтгэдэг. Ийм л бурханлаг номын багшийн бадамлянхуа өлмийд бишрэл хүндэтгэлээ өргөнөм, би.
(4)
Бурханлаг номын багш нь Кришнад [долоож, зажилж, ууж, сорж болдог] дөрвөн төрлийн амттай сайхан хоол хүнсийг өргөдөг. Бурханлаг номын багш нь шавь нараа бхагават-прасда хүртэж ханамжтай болж байгааг хараад мөн ханамжтай болдог. Ийм л бурханлаг номын багшийн бадамлянхуа өлмийд бишрэл хүндэтгэлээ өргөнөм, би.
(5)
Бурханлаг номын багш нь Рдхик, Мдхава хоёрын хайрын хязгааргүй зугаа наадмын тухай, Тэдний шинж чанар, нэр, хэлбэр төрхийн талаар сонсохдоо, үүний талаар ярихдаа үргэлж дуртай байдаг. Бурханлаг номын багш нь хором бүрдээ эдгээрийг амсахыг тэмүүлдэг. Ийм л бурханлаг номын багшийн бадамлянхуа өлмийд бишрэл хүндэтгэлээ өргөнөм, би.
(6)
Бурханлаг номын багш нь Вриндаваны төгөлд Радха Кришнагийн хайрын өрнөлийг төгөлдөржүүлэх олон төрлийн уран тансаг бэлтгэл ажлыг хийдэг гопӣ нарт туслахдаа гаргууд сайн учир маш эрхэм байдаг. Ийм л бурханлаг номын багшийн бадамлянхуа өлмийд бишрэл хүндэтгэлээ өргөнөм, би.
(7)
Бурханлаг номыг багш бол Бурханы хамгийн итгэлтэй албат учраас түүнийг Дээд Бурхан мэт хүндэлдэг. Үүнийг бүх ариун судар бичгүүд хүлээн зөвшөөрдөг бөгөөд бүх эх сурвалж хүмүүс даган баримталдаг. Тиймээс Шрӣ Харигийн (Кришагийн) жинхэнэ элч төлөөлөгч болох ийм л бурханлаг номын багшийн бадамлянхуа өлмийд бишрэл хүндэтгэлээ өргөнөм, би.
(8)
Номын багшийн өршөөл нигүүлслээр Кришнагийн адис ерөөлийг хүртдэг. Бурханлаг номын багшийн өршөөлгүйгээр хүн хөгжил дэвшил гаргаж чадахгүй. Тиймээс, бурханлаг номын багшийгаа үргэлж санан дурсаж, магтан алдаршуулж байх хэрэгтэй. Өдөрт хамгийн багадаа гурван удаа бурханлаг номын багшийнхаа бадамлянхуа өлмийд бишрэл хүндэтгэлээ өргөх хэрэгтэй.