Нарасимха арати

Кришна Дваипайана Вйаса нь энэхүү "намас тэ нарасимхайа" хэмээх дууг бичсэн. Энэ дууны албан ёсны нэр бол "Шри Нрисимха Пранама". Энэ дууг Нрисимха Пуранаас авсан билээ.

(1)

намас тэ нарасихйа прахлдхлда-дйинэ хирайакаипор вакша ил-ака-накхлайэ

Прахлада Махаражад баяр хөөрийг авчирдаг Нрисимха Бурханд би бишрэл хүндэтгэлээ өргөмүй. Хиранйакашипу демоны хад чулуу мэт цээжинд Түүний хумс сийлүүр хутга мэт байсан билээ.

(2)

ито нрисиха парато нрисихо йато йато йми тато нрисиха бахир нрисихо хридайэ нрисихо нрисихам ди араа прападйэ

Нрисимха Бурхан энд ч, мөн тэнд ч байдаг. Хаашаа л явна, тэнд Нрисимха Бурхан байна. Тэр зүрхэнд, гадна ч мөн оршин байна. Бүхий л зүйлийн эх булаг, дээдийн дээд өмөг түшиг Нрисимха Бурханд би өөрийгөө даатганам.

Индрадьюмна Свами
Татах

Жайадэва Госвамигийн Нрисимха Бурханд өргөсөн залбирал

(3)

тава кара-камала-варэ накхам адбхута-рига далита-хирайакаипу-тану-бхригам кэава дхрита-нарахари-рӯпа жайа жагадӣа харэ

Ай Кэшава! Ай ертөнцийн Эзэн минь! Ай хагас-хүн, хагас-арслангийн дүрд хувилсан Хари Бурхан минь! Таны яруу алдар бадартугай! Хүн хурууны хумсаараа зөгийг хялбархан бяцалж чаддаг шиг, Хиранйакашипу демоны зөгий мэт биеийг үзэсгэлэнт бадамлянхуа гарынхаа хурц хумсаараа Та тас татан хаясан билээ.