Саварана Шри Гаура Пада Падмэ

(1)

рӣ-криша-чаитанйа прабху дой коро морэ том бин кэ дойлу жагат-сасрэ

Эрхэм Чайтанъя Бурхан минь, надад өршөөнгүй хандаж хайрлаач. Учир нь энэ гурван ертөнцөд Танаас илүү өршөөнгүй нэгэн бий гэж үү?.

(2)

патита-пвана-хэту тава аватра мо сама патита прабху н пибэ ра

Та энд унан доройтсон болзолт сүнснүүдийг аврах гэж илэрсэн билээ. Харин эндээс та надаас илүү унан доройтсон сүнсийг олж чадахгүй, тиймээс намайг түрүүлж аварч хайрла.

(3)

х х прабху нитйнанда, прэмнанда сукхӣ крипбалокана коро ми боро дукхӣ

Эрхэм Нитъянанда Прабху минь, Та бурханлаг жаргалд умбан үргэлж баяр баясгалантай байдаг. Та үргэлж аз жаргалтай байдаг учир жаргаж үзээгүй би Тан дээр ирж байна. Та харцаа надад сэтгэлээсээ хандуулах аваас би мөн жаргалтай болж магад.

(4)

дой коро сӣт-пати адваита госи тава крип-балэ пи чаитанйа-нити

Ситагийн эр нөхөр Адваита Прабху минь, Та маш сайхан сэтгэлтэй билээ. Надад өршөөнгүй хандаж хайрлаач. Та надад сайхан сэтгэлээр хандах юм бол Чайтанъя Бурхан болон Нитъянанда Прабху хоёр надад сайн хандах болно.

(5)

х х сварӯп, сантана, рӯпа, рагхунтха бхаа-жуга, рӣ-жӣва х прабху локантха

Ай Чайтанъя Бурханы хувийн нарийн бичиг Сварупа Дамодара минь, Ай зургаан Госвами, Шри Рупа Госвами, Шри Санатана Госвами, Шри Рагхунатха Бхатта Госвами, Шри Гопала Бхатта Госвами, Шри Жива Госвами, Шри Рагхунатха даса Госвами! Ай бурханлан номын багш Локханатха Госвами минь! Нароттама даса та бүхнээс мөн өршөөл нигүүлслийг гуйн залбирч байна.

(6)

дой коро рӣ-чрйа прабху рӣнивса рмачандра-сага мгэ нароттама-дса

Ай зургаан Госвамигийн залгамжлагч Шриниваса Ачаръя минь! Надад өршөөнгүй хандаж хайрла. Нароттама даса үргэлж Рамачандра Чакравартигийн дэргэд байхыг хүсдэг билээ.