Жая Радха-Мадхава
(1)
Радхагийн амраг хайрт Кришна бээр Вриндаваны төгөлд амраг хайрын олон зугаа наадмаа нээн харуулдаг. Вражийн үхэрчин охидын дурлалт хүү Тэр бээр Говардхана уулыг өргөсөн билээ.
(2)
Яшода эхийн хайрт хөвүүн, Вражийн оршин суугчдыг баясгагч Тэр бээр Яамуна голын эрэг дагуух ойгоор хэсэж байдаг билээ.
Шрила Прабхупада энэ дуунд маш их дуртай бөгөөд үүнийг лекц эхлэхийнхээ өмнө дуулдаг байсан. Аллахабад болон Горакхпурт, Шрила Прабхупада энэ дууны эхний хоёр мөрийг дуулмагцаа гүн трансад орж, хэсэг хугацааны дараа ухамсар нь ирээд: "одоо зүгээр л Харэ Кришнаг давтан дуудагтун" гэж билээ. Шрила Прабхупада энэ дууны талаар: "Энэ дуу бол Вриндаваны дүрслэл юм. Үүнд Шримати Радхарани, Вриндавана, Говардхана, Яшода болон бүх үхэрчин хөвүүд бүгд багтсан байдаг" хэмээн ярьдаг байв.