Бхакти Расамрита Свами
Татах

Шри Шри Дамодараштакам

Кришна Дваипайана Вйаса гуайн бичсэн энэхүү дууны албан ёсны нэр нь "Шри Шри Дамодараштакам" юм. Үүнийг Падма Пуранаас авсан бөгөөд Нарада Муни, Саунака Риши хоёрт Сатйаврата Муни айлджээ.

damodara.jpg

(1)

наммӣвара сач-чид-нанда-рӯпа ласат-куала гокулэ бхржаманам йаод-бхийолӯкхалд дхвамна пармришам атйантато друтйа гопй

Мөнхийн амьдрал, мэдлэг, аз жаргалын биелэл, нааш цааш найган ганхах аварга загасны хэлбэртэй ээмэгтэй, Гокулагийн бурханлаг орондоо үзэсгэлэнтэйгээр гэрэлтэх Дээд Бурхан, (ээжийнхээ тос цохиж байсан таргийн ваарыг нь хагалж, дараа нь таазанд өлгөсөн цөцгийн тосыг нь хулгайлсан хэргээс болж) Яшода ээжээсээ айхын эрхэнд модон уураас яаран сандран зугтах хэдий ч, хойноос нь Түүнээс илүү хурдаар гүйсэн Яшода ээждээ баригдсан тэр л Дээд Бурхан, Шри Дамодарад би хүлцэнгүй даруу бишрэл хүндэтгэлээ өргөмүй.

(2)

руданта мухур нэтра-йугма мрижантам кармбхожа-йугмэна стака-нэтрам муху вса-кампа-трирэкхка-каха стхита-граива дмодара бхакти-баддхам

(Эхийнхээ гар дахь савааг хараад) Тэр бээр уйлан, бадамлянхуа хоёр мутраараа нүдээ ахин дахин арчина. Айдас дүүрэн нүдтэй, лавайн биед байдаг шиг гурван зураастай хүзүүндээ сувдан зүүлттэй Тэр бээр уйлснаасаа болж амьсгаадан, чичирнэ. Энгийн дээсээр бус эхийн ариун хайранд хүлэгдсэн энэ л Дээд Бурхан, Шри Дамодарад хүлцэнгүй даруу бишрэл хүндэтгэлээ өргөмүй, би.

(3)

итӣдрик сва-лӣлбхир нанда-куэ сва-гхоша нимажжантам кхйпайантам тадӣйэшита-гьешу бхактаир житатва пуна прэматас та атвритти вандэ

Ийм мэт хүүхэд ахуйн зугаа наадам нь Гокулагийн оршин суугчдыг онгод хөөрлийн далайд бялхуулж, дотно байдал нэвт шингэсэн, айдас түгшүүр болон хүндэтгэлийн бүхий л үзлээс ангид тийм цэвэр ариун хайр л Түүнийг байлдан дагуулж чадна гэдгийг агуу гайхамшигт сүр жавхланд нь автсанд чин бишрэлтнүүддээ нээн харуулсан. Асар их хайраар, би Дамодара Бурханд дахин зуу зуун бишрэл хүндэтгэлээ өргөюү.

(4)

вара дэва мокша на мокшвадхи в на чанйа вриэ ‘ха варэшд апӣха ида тэ вапур нтха гопла-бла сад мэ манасй вирст ким анйаи

Ай Эзэн минь, Та ямар ч адис ерөөлийг хайрлаж чадах хэдий ч, би бодгаль бус гэгээрлийг, Ваикунтхад мөнхөд амьдрах хамгийн дээд ангижралыг, болон өөр бусад (бхактигийн есөн зарчмыг баримталснаар олж авч болох) адисыг үл хүсэн залбирнам. Ай Бурхан минь, би зөвхөн Вриндавана дахь Таны энэ Бала Гопала дүрийг зүрхэндээ үргэлж харахыг хүснэ. Үүнээс өөр адис надад хэрэгтэй гэж үү?

(5)

ида тэ мукхмбхожам атйанта-нӣлаир врита кунталаи снигдха-рактаи ча гопй муху чумбита бимба-рактдхара мэ манасй вирстм ала лакша-лбхаи

Ай Бурхан минь, хилэн хар, улаан туяатай үсээр хүрээлэгдсэн бадамлянхуа нүүрийг тань Яшода ээж ахин дахин үнсэх бөгөөд Таны уруул бимба жимс мэт ягаарна. Бадамлянхуа нүүрийн тань энэ үзэсгэлэнт дүр миний сэтгэл зүрхэнд үргэлж орших болтугай. Үүнээс өөр мянга мянган адис надад огт хэрэггүй.

(6)

намо дэва дмодарнанта вишо прасӣда прабхо дукха-жлбдхи-магнам крип-дриши-вришйти-дӣна батну грихэша мм агъям эдхй акши-дрийа

Ай Дээд Бурхан минь, Танд би бишрэл хүндэтгэлээ өргөюү. Ай Дамодара! Ай Ананта! Ай Вишну! Ай Эзэн минь! Ай Бурхан минь, надад ханамжтай байж хайрла. Миний зүг Та харцаа илгээж, өршөөл нигүүлслээ аадар бороо мэт цутган орчлонгийн гуниг зовлонгийн далайд живсэн олиггүй мунхаг намайг аварч, нүдэнд минь харагдаж хайрла.

(7)

кувэртмажау баддха-мӯртйаива йадват твай мочитау бхакти-бхжау критау ча татх прэма-бхакти свак мэ прайаччха на мокшэ грахо мэ ‘сти дмодарэха

Ай Дамодара Бурхан минь, модон уурд хүлэгдсэн балчир хүүгийн дүрдээ Та, Кувэрагийн хөвүүд болох Манигрива, Налакувара хоёрыг Нарадагийн хараалаас аварч, тэднийг Өөрийнхөө агуу чин бишрэлтнүүд болгосон шигээ Та өөрийн прэма-бхактиг надад болгоож хайрла. Би үүнийг л хүсэн мөрөөдөх бөгөөд өөр ямар ч төрлийн ангижрал гэгээрлийг үл хүснэ.

(8)

намас тэ ‘сту дмнэ спхурад-дӣпти-дхмнэ твадӣйодарйтха вивасйа дхмнэ намо рдхикйаи твадӣйа-приййаи намо ‘нанта-лӣлйа дэвйа тубхйам

Ай Дамодара Бурхан минь, юуны өмнө би Таны гэдсийг ороож буй гэрэл цацран туяарах уяанд бишрэл хүндэтгэлээ өргөнөм. Үүний дараагаар би орчлон ертөнц бүхлээрээ орших Таны гэдсэнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлнэм. Эцэст нь, Таны хамгийн их хайрладаг Шримати Радхаранид би хүлцэнгүйгээр сөгдөн мөргөж, эцэс төгсгөлгүй зугаа наадмаа нээн үзүүлдэг Дээд Бурхан, Танд бүхий л бишрэл хүндэтгэлээ өргөн барьюу.