Боло Хари Боло
Бхактивинода Тхакур энэхүү "Боло Хари Боло" хэмээх дууг бичсэн. Үүнийг түүний Гитавали хэмээх номоос авсан бөгөөд Энэ дуунд Бхактивинода Тхакур: Шри Кришнагийн ариун нэрcийг давтан дуулаач. Хүний төрөл маш ховор, тиймээс энэ боломжийг ашиглан Харэ Кришна мантраг давтан дуулцгаа. Үүнийг та хэзээ ч, хаана ч давтан дуудаж болно. Өдөр ч, шөнө ч ялгаагүй. Тэр бээр мөн хэлэхдээ: чин бишрэлтэн бус хүмүүсийн хүрээллийг орхи учир тэдэнтэй харьцах нь бурханлаг хөгжил дэвшилд саад учруулдаг хэмээн хэлж байна.
(1)
Харигийн нэрийг давтан дуулцгаа! Ай ахан дүүс ээ, аз жаргалтайгаар Харигийн нэрийг давтан дуулцгаа! Харигийн нэрийг давтан дуулцгаа! Төрлөөс төрөлд аз жаргалд умбан, Харигийн нэрийг давтан дуулцгаа!
(2)
Харигийн нэрийг давтан дуулцгаа! Ай ахан дүүс ээ, та бүхэн хүний төрлийг авсан байна, одоо Харигийн нэрийг давтан дуулцгаа! Харигийн нэрийг давтан дуулцгаа! Баяр баясалд ч, зовлон шаналалд ч, Харигийн нэрийг давтан дуулцгаа!
(3)
Харигийн нэрийг давтан дуулцгаа! Ай ахан дүүс ээ, элбэг хангалуун байхдаа ч, гай зовлонд шаналлаа ч, Харигийн нэрийг давтан дуулцгаа! Харигийн нэрийг давтан дуулцгаа! Гэрт ч, ойд ч, Харигийн нэрийг давтан дуулцгаа! Кришнагийн зорилгын төлөө энэ материаллаг ертөнцөд байж, Харигийн нэрийг давтан дуулцгаа!
(4)
Харигийн нэрийг давтан дуулцгаа! Ай ахан дүүс ээ, чин бишрэлтэн бус хүмүүсийн хүрээллээс салж, Харигийн нэрийг давтан дуулцгаа! Харигийн нэрийг давтан дуулцгаа! Вайшнавуудын өлмий дор бууж, Харигийн нэрийг давтан дуулцгаа!
(5)
Харигийн нэрийг давтан дуулцгаа! Гаура, Нитъянандагийн нэрийг давтан дуулцгаа! Гаура, Гададхарагийн нэрийг давтан дуулцгаа! Гаура, Адваитагийн нэрийг давтан дуулцгаа!